Мэдээ мэдээлэл

УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ХЭЛТЭС, АГЕНТЛАГУУД, СУМДЫН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 2018 ОНЫ ТАЙЛАН

      Иргэдээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр, 70452222 нээлттэй утас, ажлын бус цагаар дуут шуудан, 70452222.mn цахим сайтаар хүлээн авч хариуг иргэдэд хуулийн хугацаанд өгч ажиллаж байна.

Аймгийн хэмжээнд 2018 онд 4412 санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирснийг бүртгэн хүлээн авч 4138 буюу 95.6%-ийг шийдвэрлэн хариу өгсөн.     

Шийдвэрлэх шатандаа буюу хугацаа болоогүй 192 санал, хүсэлт, өргөдөл, гомдол, 59 өргөдлийг холбогдох сум, байгууллагад шилжүүлж, “Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв”-д 2018 онд манай аймгийн иргэдээс ирүүлсэн 9 санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн үүрэг чиглэл өгч, шийдвэрлүүлсэн.

70452222 утсанд ирсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг эрэмбэлэхэд төрийн үйлчилгээ, боловсролын салбар, нийгмийн халамж, орчны эрүүл ахуй, хог хаягдал, тог цахилгаан, эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл, гомдлууд зонхилох хувийг эзэлж байгаа ба мэдээлэл авахыг хүссэн дуудлагад тухай бүрт лавлагаа, холбогдох мэдээллийг өгч ажилласан.

Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөх ажлын хүрээнд 2018 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.

  1. Төрийн байгууллага, 19 сумдад иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын тайлан сар бүрээр хүлээн авч, нэгтгэн, дүн шинжилгээ хийж, утсаар болон цахимаар ирсэн санал хүсэлт өргөдөл гомдлыг 70452222.mn цахим өргөдөл, гомдлын системд бүртгэж, иргэд цахимаар шийдвэрлэлтыг хянах, хариу авах боломжийг бий болголоо.
  2. 2017, 2018 онд гэр хүссэн өргөдлөөс сонгон шалгаруулалт хийж, Увс аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос 2 иргэнд гэр олгож, 37 өргөдлыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт судлан шийдвэрлүүлхээр шилжүүлсэн.
  3. 2018 онд аймгийн Засаг дарга болон АЗДТГ-т мөнгөн тусламж, дэмжлэг хүсч өргөдөл гаргасан 157 иргэдээс 79 иргэнд нийт /19.550.000/ төгрөгийн буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлсэн.
  4. Санал, хүсэлт, өргөдөл, гомдлын тайлан мэдээ, цаашид хийж хэрэгжүүлэх ажлын мэдээллийг орон нутгийн ТВ-үүдээр болон www.uvs.gov.mn, www.70452222.mn, www.intranet.gov.mn сайтын мэдээллийн буланд байршуулж, цахим хаяг болон мэдээллийн самбараар иргэдэд тогтмол мэдээлж байна.
  5. Иргэдээс төрийн үйлчилгээ авахтай холбоотой дуудлага 70452222 утсанд ихээр ирдэг тул эрэмбэлэн үзэж аймгийн нэгдсэн сайтад төрийн үйлчилгээний нэгдсэн лавлагаа мэдээллийн систем бий болгосон.

ХЗӨЧДТ ТББ -гийн санаачлагаар Мерси Кор ОУ-н байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр
CLOUDNETWORK LLC
програмыг хийж гүйцэтгэв.

2019 оны 01 дүгээр сарын 26 нд манай хүүхдийн нүд өвдөж сумынхаа хүүхдийн эмчид үзүүлэх гэж очиход тос авч түрх гэж хэлээд цаашаа явчихсан. Дахин 28 нд очиход үзээд би сайн мэдэхгүй байна гээд дусаах эм бичиж өгсөн. Гэтэл тухай эм нь манай суманд байхгүй байсан тул 29 нд аймгийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд салст нь гэмтсэн байна гээд 3 хоног гадуур эмчилгээ хийлгэсэн. Энэ олон хоногийн хугацаа алдаж ихээр уйлснаас болж хүүхдийн маань ивэрхий томорч мэс засалд орсон. Тухайн үед нь зөв оношилж эмчилсэн бол ивэрхий оёулах хэмжээнд хүрэхгүй байсан юм. Манай сумын хүүхдийн эмч мэргэжлийн бус уламжлалтын эмч байдаг. Энэхүү асуудлыг шийдвэрлэж хариу өгнө үү.

П.Гантулга Албан тушаал : "Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар"-н Админ Утас : 70452222 2019 оны 02 сарын 12Бүртгэсэн :

П.Гантулга Албан тушаал : "Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар"-н Админ Утас : 70452222 2019 оны 06 сарын 19Хариу : Торуулж иргэнд хариу өгсөн. НБХ-ийн мэргэжилтэн Мэндбаяр


© 2013-2019 “Увс 70452222 ТӨВ”