Мэдээ мэдээлэл

ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 2016 ОНЫ 2-Р УЛИРЛЫН ТАЙЛАН

      Аймгийн болон сумдын төрийн захиргааны байгууллагад иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэхдээ Монгол улсын хууль тогтоомж, түүний дотроос “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд хандаж гаргасан өргөдөл гомдлыг  шийдвэрлэх тухай хууль”, Засгийн газрын  2005 оны 67 тоот тогтоол, аймгийн Засаг даргын 2013 оны А/83 тоот захирамжаар баталсан журмыг мөрдөж ажиллалаа. 

Аймгийн хэмжээнд 2016 оны 2-р улиралд 4821 санал, өргөдөл, гомдол ирснийг бүртгэн авч 3945 буюу 81.8%-ийг шийдвэрлэн хариу өгч ажиллалаа. Шийдвэрлэх шатандаа буюу хугацаа болоогүй 876 санал, өргөдөл, гомдол байна.

Иргэдээс аймгийн Засаг даргад гаргасан өргөдлийг өргөдөл, гомдол хүлээн авах өрөө, бичгээр, биечлэн, 7045-2222 нээлттэй утас, 70452222.mn сайт, цахим хэлбэрээр авч хариуг иргэдэд хуулийн хугацаанд өгч ажиллаж байна.     

2016 оны 2-р улиралд мөнгөн тусламж, дэмжлэг хүссэн нийт 123 иргэнд 31091400төгрөгийн тусламж олгож шийдвэрлэсэн.

ХЗӨЧДТ ТББ -гийн санаачлагаар Мерси Кор ОУ-н байгууллагын санхүүгийн дэмжлэгтэйгээр
CLOUDNETWORK LLC
програмыг хийж гүйцэтгэв.
 
Нээлттэй1 цаг 2 минутын өмнө Утсаар 
1703300001 Grand буудлын замын дээд талын айлуудын хашаа 00-руу ус ороод хүн явахын аргагүй болоод байна. Айлуудын 00 усаар дүүрч бохир нь халиад бие засах боломжгүй хашаагаар тарахад бэлэн болсон байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Нээлттэй2017 оны 03 сарын 29 Утсаар Гомдол
1703290001 2016 оны 12 сараас хойш хүүхдийн мөнгө орохгүй байна. Халамжийн байцаагчаас асуухаар нэрийг нь оруулсан удахгүй орно гээд 2 сар боллоо. Одоо болтол байхгүй. Яаралтай оруулж өгнө үү.
 Хөдөлмөр халамж үйлчилгээний газар Дэлгэрэнгүй ...
Нээлттэй2017 оны 03 сарын 27 Утсаар 
1703270001 Жил бүр хүүхдүүд олимпиаданд орох гэж хөдөөнөөс ирдэг. Нэг сумаас ойролцоогоор 120 орчим хүүхэд ирдэг. Хүүхдүүдийг тээвэрлэх зориулалтын автобус унаа байдаггүй болохоор пургон машинаар Улаангомд авч ирдэг. Тээвэрлэж ирэхэд замын цагдаа нар даац хэтэрсэн, зориулалтын бус унаагаар хүүхэд тээвэрлэсэн гэж торгох явдлууд зөндөө байдаг. Тиймээс олимпиадын үеэр замын цагдаа уян хатан хандаж, аймгийн хэмжээнд зохицуулалт хийж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 03 сарын 17 Утсаар Гомдол
1703170001 Миний эгч өчигдөр шөнө бие нь өвдөөд хөдөөнөөс орж ирсэн. Өнөөдөр өглөө аймгийн нэгдсэн эмнэлэгт үзүүлэх гээд эмч А дээр очтол та эрүүл байна гэж хэлээд нүүрээ будаж аваад 10 цаг 18 минутад ажлын цагаар гараад явчихлаа. Тангараг өргөсөн эмч хүн ийм ёс зүйгүй, өвчтөн өвдөөд ирж байхад үзэхгүй байж болдог юм уу? Маш их харилцааны доголдолтой, ёс зүйгүй аашилж байна. Үүдэнд 3, 4 хүн үзүүлэх гээд хүлээж байхад тоохчгүй гараад явчихсан. Энэ хүнд Эмнэлгийн дарга удирдлагууд сануулга өгч, анхаармаар байна.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Нээлттэй2017 оны 02 сарын 23 Утсаар Гомдол
1702230001 Хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлж, замын цас цохих ажил 7 хоног хийсэн. Гэтэл одоо болтол мөнгөө өгөхгүй байна. Өнөө маргаашгүй цагаан сар болох гэж байна. Яаралтай ажилласан хөлсөө авмаар байна.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 02 сарын 17 Утсаар Мэдээлэл авахыг хүссэн
1702170002 Аймгийн ОБГ тендерээр өвс авсан. Одоо болтол мөнгөө өгөхгүй байна. Хэзээ өгөх юм бол удахгүй цагаан сар болох гэж байна яаралтай авмаар байна. Хариу өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 02 сарын 06 Утсаар Өргөдөл
1702060005 10 сарын 31-нд хүүхэд төрсөн. 1 сарын хүүхдийн мөнгө орсон боловч 11, 12 сарын мөнгө орохгүй байна. Сумын халамжийн байцаагчаас асуух гэхээр ажил дээрээ байхгүй байна. Яагаад хүүхдийн мөнгө орохгүй байгаа талаар мэдээлэл авмаар байна.
 Хөдөлмөр халамж үйлчилгээний газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 01 сарын 30 Утсаар Гомдол
1701300001 2016 оны 09 сарын 06-нд 3дахь хүүхэд мэндэлсэн. 10 сарын эхээр хүүхдээ бүртгүүлж, төрсний гэрчилгээ авсан. Гэтэл одоо болтол хүүхдийн мөнгө орохгүй байна. Эхнэр бид 2 2-уулаа ажилгүй амьдрал хэцүү байна. Хүүхдийн мөнгө оруулах тал дээр арга хэмжээ авч өгнө үү
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Нээлттэй2017 оны 01 сарын 17 Утсаар Гомдол
1701170005 Маргад төвийн хажуу талаар машин явдаг байсан газрыг хаагаад хашаа барьчихсан байна. Хүн явахад ч хэцүү байна. Хэн дуртай нь газар хаагаад хашаа барьдаг болсон. Энэ асуудлыг шийдвэрлэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 01 сарын 17 Утсаар Өргөдөл
1701170003 Сумын эмнэлэгт эмийн хүрэлцээ муу байдаг. Хэвтэж эмчлүүлэхээр байнга гаднаас эм авдаг. Цаашид ийм асуудал байсаар байх уу? Энэ онд хэрхэн яаж шийдвэрлэгдэж байгаа вэ?
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 01 сарын 11 Утсаар Гомдол
1701110001 Сагил сумын Хариг хэмээх газар хөдөө айлд мал малладаг 16 настай хүү гэнэт бөөлжин, бие нь өвдөж 01 сарын 10-ны орой 8 цагт сумын төврүү утсаар дуудлага өгсөн. Эмч 01 сарын 11-ний өдөр 2 цагийн үед ирж үзсэн. Үзчихээд олгой хагарсан байж магадгүй гээд өвчин намдаах эм өгөөд энэ хүүхдээ та нар өөрсдөө аймгийн төв авч оруулж үзүүлж харуул бид нарт бензин байхгүй гэж хэлээд явчихсан. Харин Лхагвадулам эмч хүүг машинаар очиж авч аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна. Олгой нь дотроо хагарсан идээлсэн бие нь муу байгаа. Хэрэв эмч Ч цаг алдахгүй арга хэмжээ авч өгсөн бол хүндрэхгүй байсан. Тиймээс эмч Ч-д гомдолтой байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2017 оны 01 сарын 06 Утсаар Өргөдөл
1701060001 Би Наранбулаг сумын цэцэрлэгт арга зүйчээр ажилладаг. 2013 онд цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан. Тухайн үед албан ажлаар сургалтанд явж байгаад машины осолд орж, зүүн хөл дунд чөмгөөрөө тасарсан. Эмч нарын зөвлөгөө нарын хурлаар 60%-ийн хөдөлмөрийн чадвар алдагдалтай гэж тогтоосон. Хөдөлмөрийн хуулиар 97.1.1-д зааснаар хөдөлмөрийн чадвараа 51-70% алдсан бол 9 сарын цалингийн дундажтай тэнцэх хэмжээний нөхөн төлбөрийг нэг ба түүнээс дээш удаа авна гэж заасан байдаг. Би нөхөн төлбөр авахын тулд бүх холбогдох материалаа бүрдүүлээд БСГ-т өгсөн. Тэрнээс хойш одоо болтол ямарч хариу байхгүй байна. БСГ-т очоод уулзахаар мөнгө байхгүй, материал дутуу байна гэсэн шалтгаан хэлж өдийг хүрсэн. Гэтэл би төрийн ажил хийж яваад осолд орж эрүүл мэндээрээ хохироод доголон болсон байхад яагаад надад нөхөн төлбөр олгодоггүй юм бэ? Энэ асуудлыг судлан шийдвэрлэж өгнө үү.
 Мэргэжлийн хяналтын газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2016 оны 12 сарын 22 Утсаар Гомдол
1612220001 Галт зэвсэг эзэмшдэг хүмүүс жил бүр 12 сард бүртгүүлдэг. Гэтэл би отроор явж байгаад хэд хоногийн өмнө сумын төв орж ирсэн. Манай сумын хэсгийн төлөөлөгч буугаа бүртгүүлээгүй хоцорсон гээд хурааж авчаад торгууль төл гээд байна. Түүхий эд үнэгүйдсэн малчин бидний хувьд мөнгөгүй амьдрал хүнд байхад торгууль төл гээд дахрамтлаад байгаа нь үнэхээр хэцүү байна. Энэ асуудлыг шийдэж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2016 оны 12 сарын 16 Утсаар Өргөдөл
1612160001 2-р багийн Огзмын модны дээд талд булаг хагарч шар усны үер болж байна. Айлын өвөлжөө хашаа усанд автсан 2 хонож байна. ОБГ-ын дэд даргад хэлсэн. Орой ажил тарахаар очно гэсэн. Тэр хүртэл хүлээх арга алга. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү.
 Онцгой байдлын газар Дэлгэрэнгүй ...
Нээлттэй2016 оны 12 сарын 12 Утсаар 
1612120002 Манай сумын газрын албаны мэргэжилтэн ажлаа хийж чадахгүй байна. Нэг айлын өвөлжөөн дээр давхар гэрчилгээ олгоод байна. Түүнээс болоод иргэд малчдын дунд үл ойлголцох, хэрэлдэх цаашлаад зодоон цохион гарах магадлалтай байна. Тиймээс энэ асуудлыг шалгаж цэгцэлж өгмөөр байна. Мөн газрын мэргэжилтэн архи их уудаг. Ажлаа сайн хийдэг чадварлаг, залуу боловсон хүчин ажиллуулж өгөөгч гэж хүсч байна. Давхар гэрчилгээ олгоод байгаа асуудлыг яаралтай шийдвэрлэж өгнө үү.
 Газрын харилцаа барилга хот байгуулалтын газар Дэлгэрэнгүй ...
Нээлттэй2016 оны 12 сарын 12 Утсаар Гомдол
1612120001 Малчин сумын сум хөгжүүлэх сангийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Д нь өөрийнхөө төрсөн дүү, нөхөр, найз нөхөд танилын хүрээнд төсөл өгдөг. Өөрөө дэлгүүр хоршоо ажиллуулдаг боломжийн амьдралтай. Би гэрээрээ гутал оёдог. Хувиараа төсөл бичээд өгсөн. Намайг дэмжээд зээл олгооч гэхэд өгөхгүй юм. Хэл амаар доромжилж ёс зүйгүй зан гаргаж салаавч өгсөн. Би гомдолтой байна. Энэ хүнийг шалгаж өгнө үү.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2016 оны 12 сарын 07 Утсаар Өргөдөл
1612070001 Манай эхнэр Б нь 2014 онд Увс аймагт багшлах эрхийн шалгалтанд орж багшлах эрхийн авсан юм. Гэтэл БСУГ-ын мэргэжилтэн Б нь үнэмлэхийг хуурамч гээд байна. БСУГ хуурамч үнэмлэх өгсөн гэсэн үг юм уу? Шалгаж өгнө үү
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2016 оны 11 сарын 28 Утсаар Өргөдөл
1611280002 Түргэн сумын Баянхайрхан багийн манаач гэж байхгүй, багийн дарга нь байхгүй. Багийн дарга нь иргэдтэйгээ ажилдаггүй. Яаралтай багийн манаачийг солимоор байна. Цас их орсон цаг хүндэрч байгаа ийм үед машин тэрэг эвдэрвэл малчид орох газар байхгүй хэцүү байна. Яаралтай арга хэмжээ авч өгнө үү
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Хаалттай2016 оны 11 сарын 22 Утсаар Мэдээлэл авахыг хүссэн
1611220002 Завхан суманд зуданд малаа алдсан айлуудад тусламж мөнгө өгч байна. Энэ хаанаас өгөөд байгаа юм бэ? Мөн зуданд нэрвэгдсэн айлуудад биш тэтгэврийн боломжийн амьдралтай хүмүүст өгөөд байна.Яагаад ингэж байгаа юм бэ? Энэ тухай мэдээлэл авмаар байна.
 Увс Аймгийн Засаг Даргын Тамгын Газар Дэлгэрэнгүй ...
Нээлттэй2016 оны 11 сарын 21 Утсаар Гомдол
1611210002 Малчин сумын цэцэрлэгийн эрхлэгч Н-ыг намар манай суманд цэцэрлэгийн эрхлэгчээр ирэхэд багшаар ажиллах хүсэлтээ бичгээр гаргаж байсан. Гэтэл тус цэцэрлэгийн багш жирэмсний амралтаа аваад гарахад мэргэжлийн бус хүнийг багшаар авлаа. Иймд би гомдолтой байна. Энэ асуудлыг судалж шалгаж өгнө үү
 Боловсрол соёл урлагийн газар Дэлгэрэнгүй ...

© 2013-2017 “Увс 70452222 ТӨВ”