УВС АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР БОЛОН ХЭЛТЭС, АГЕНТЛАГУУД, СУМДЫН ТӨР ЗАХИРГААНЫ БАЙГУУЛЛАГАД ИРГЭДЭЭС ИРҮҮЛСЭН ӨРГӨДӨЛ, ГОМДЛЫН 2018 ОНЫ 3 ДУГААР УЛИРЛЫН ТАЙЛАН
Иргэдээс гаргасан санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг амаар болон бичгээр, 70452222 нээлттэй утас, ажлын бус цагаар дуут шуудан, 70452222.mn цахим сайтаар хүлээн авч хариуг иргэдэд хуулийн хугацаанд өгч ажиллаж байна.
Аймгийн хэмжээнд 2018 оны 3 дугаар улиралд 2478 санал, хүсэлт, өргөдөл, гомдол ирснийг бүртгэн хүлээн авч 2223 буюу 91.8%-ийг шийдвэрлэн хариу өгсөн.
Шийдвэрлэх шатандаа буюу хугацаа болоогүй 203 санал, хүсэлт, өргөдөл, гомдол, 37 өргөдлийг холбогдох сум, байгууллагад шилжүүлж, “Засгийн газрын иргэд, олон нийттэй харилцах төв”-д 2018 оны 3 дугаар улиралд манай аймгийн иргэдээс ирүүлсэн 8 санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авч холбогдох байгууллага, албан тушаалтанд шилжүүлэн үүрэг чиглэл өгч, шийдвэрлүүлсэн.
Нийт өргөдлийн зонхилох хувийг нийгмийн халамжийн үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмж, төрийн үйлчилгээ, ажлын байр, мөнгөн болон эд материалын тусламж хүссэн өргөдлүүд эзэлж байна.
70452222 утсанд ирсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг эрэмбэлэхэд төрийн үйлчилгээ, боловсролын салбар, нийгмийн халамж, орчны эрүүл ахуй, хог хаягдал, тог цахилгаан, эрүүл мэндийн салбартай холбоотой өргөдөл, гомдлууд зонхилох хувийг эзэлж байгаа ба мэдээлэл авахыг хүссэн дуудлагад тухай бүрт лавлагаа, холбогдох мэдээллийг өгч ажилласан.
Иргэдийн санал, хүсэлт, өргөдөл, гомдлыг хүлээн авах, хугацаанд нь шийдвэрлэж хариу өгөх ажлын хүрээнд 2018 онд дараах ажлуудыг хийж гүйцэтгэлээ.
- Төрийн байгууллага, 19 сумдад иргэдээс ирүүлсэн санал, хүсэлт, өргөдөл, гомдлын тайлан сар бүрээр хүлээн авч, нэгтгэн, дүн шинжилгээ хийж, утсаар болон цахимаар ирсэн санал хүсэлт өргөдөл гомдлыг 70452222.mn цахим өргөдөл, гомдлын системд бүртгэж, иргэд цахимаар шийдвэрлэлтыг хянах, хариу авах боломжийг бий болголоо.
- 2017, 2018 онд гэр хүссэн өргөдлөөс сонгон шалгаруулалт хийж, Увс аймгийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн холбооноос 2 иргэнд гэр олгож, 37 өргөдлыг Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт судлан шийдвэрлүүлхээр шилжүүлсэн.
- 2018 оны 3 дугаар улиралд аймгийн Засаг дарга болон АЗДТГ-т мөнгөн тусламж, дэмжлэг хүсч өргөдөл гаргасан 110 иргэдээс 61 иргэнд нийт /13.250.000/ төгрөгийн буцалтгүй тусламж, дэмжлэг үзүүлсэн